"Токио-2020" зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын багийн дөрөв дэх цуваа өнөөдөр Японы нийслэл Токио хотыг зорив.
Энэ удаад чөлөөт бөхийн ес, хүндийн өргөлтийн хоёр тамирчин явах бөгөөд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Д.Отгондалай, Үндэсний шигшээ багийн албаны ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа болон спорт холбоодын албаны хүн, дасгалжуулагч нийлсэн нийт 22 хүн Наран улсын зорьж байна. Монголын баг тамирчдын сүүлчийн цуваа ирэх сарын 2-нд явах бөгөөд үүнд хөнгөн атлетикийн тамирчид багтжээ.
Б.Жаргал