Токио-2020 олимпын наадмын эрэгтэйчүүдийн жүдо бөхийн тэмцээний -81 кг-ын жинд өрсөлдөж буй манай улсын тамирчин ДАШТ-ий алт, хүрэл медальт Саейд Моллай шөвгийн дөрвийн барилдаанд Австрийн Шамил Борчашвилтай барилдаж хоёр вазари үнэлгээгээр ялж, мөнгөн медалийн болзол хангалаа. Тэр одоо аваргын төлөө хүч үзэх юм.
А.Сүх