Скейтбординг гэх спортын төрөл нь Токио 2020 олимпоос эхлэн албан ёсоор олимпын хөтөлбөрт багтаж эхэлсэн. Өчигдөр буюу олимпын 3 дахь өдөр эмэгтэйчүүдийн скейтбордингийн гудамжны төрөл амжилттай зохиогдож спортынхоо түүхэн дэх анхны эмэгтэй олимпын медальтнуудаа тодрууллаа.
Тус төрөлд эзэн Япон улсын залуу тамирчин Момижи Нишияа (13 настай) түрүүлсэн бол мөнгөн медалийг Бразил улсын бяцхан оролцогч Раясса Лийл (13 настай), мөн эзэн орны тамирчин Фуна Накаяама (16 настай) нар шагналт байруудад шалгарлаа. Тэдний дундаж нас нь 14 нас 191 өдөр байсан бөгөөд энэ нь олимпын түүхэн дэх хамгийн залуу тамирчид хамтдаа медалийн тавцанд зогсож буй тохиолдол болсон.
Харин зуны олимпын хамгийн залуу ялагч бол 1936 оны Берлиний олимпын аварга Маржориэ Жэстринг билээ. Тэрээр 13 нас 267 өдөртэй байхдаа тус амжилтын эзэн болж байсан. Энэ нь Нишияагаас ердөө 63 өдрөөр залуу гэсэн үг юм. Харин Бразилын Раясса Лийл түрүүлсэн бол энэхүү амжилтыг эвдэх байв.
Дахин тэднээс залуу тамирчид медалийн эзэд болох боломжтой бөгөөд 8-р сарын 4-ий өдөр скейтбордингийн паркийн төрөлд Их Британий тамирчин Скай Браун (13 нас 28 өдөр), Япон улсын тамирчин Кокона Хираки нар өрсөлдөнө.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)