“Токио-2020” олимпын наадам болж буй Японы нийслэл Токио хотыг өнөөдөр орон нутгийн цагаар 15.00 цаг орчимд хар шуурга чиглэн ирэх төлөвтэй байна.
Үүний улмаас гадаа талбайд болох зарим тэмцээн уралдаан хойшилж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр болох байсан байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн нэг өдрөөр хойшилсон бөгөөд манай Б.Урантунгалаг өрсөлдөх байв.