“Токио -2020” зуны олимпийн наадмын гурав дахь өдрийн байдлаар 206 орноос 51 орны баг тамирчид медаль хүртжээ.
Эдгээр орны дунд Монголын баг хоёр хүрэл медальтай 42 дугаар байрт бичигдэж байна. Өнөөдөр манай буудлага, 3Х3 сагсан бөмбөг, жүдогийн тамирчид оролцох бөгөөд буудлагын холимог хосын төрөлд манай тамирчид 13 дугаар байрт орлоо. Манай сагсчид сүүлчийн тоглолтоо хийнэ Aomi Urban sports park-т болж буй 3Х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж буй манай баг өнөөдөр тойргийн долоо дахь буюу сүүлчийн тоглолтоо 13:55 цагаас БНХАУ-ын багтай хийнэ.
Монголын жүдоч Саейд Моллаей, Болдын Ганхайч барилдана Nippon Budokan ордны татами дээр манай хоёр жүдоч хүчээ үзнэ. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Болдын Ганхайч хоёрдугаар дэвжээний долоо дахь барилдаанд Мексикийн Авати Алькарастай барилдана. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саейд Моллаей эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийх юм.