Ц.Анударь, Э.Даваахүү нар 13 дугаар байрт орлоо “Токио-2020” зуны олимпын наадмын хийн гар бууны холимог хосын төрлийн тэмцээн эхэлж, манай хоёр тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний урьдчилсан буудлагад Ц.Анударь, Э.Даваахүү нар одоогоор 555 оноотой 13 дугаар байр эзэллээ. Энэтхэг 563, ОУОХ-ны шигшээ баг 581, БНХАУ-ын баг 571 оноотой эхний гуравт бичигдэж байна. Үндсэн буудлагын дараа финалд шалгарах эхний найман баг үлдэх юм.
Б.Жаргал