“Токио-2020” зуны олимпын наадмаас Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртлээ. Тэр Монголын нэрийг дэлхийд тамгаллаа.
Түүний баяр дээр баяр нэмж, гэргий О.Энхжин нь саяхан “Өргөө” амаржих газарт удам залгах хүү төрүүлжээ. Гэр бүлийн шинэ гишүүнийг “Өргөө” амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор Ш.Цэрэнсамбуу эсэн мэнд эх барьжээ. Ш.Цэрэнсамбуу эмч олимпын анхны аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган болон гавьяат тамирчин О.Үйтүмэн, Д.Отгондалай, Г.Хэрлэн зэрэг Монголын сор болсон тамирчдын хүүхдүүдийг эх барьж байсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)