“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд манай Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатарын сэтгэгдлийг хүргэж байна.
-“Тэнгэрт байгаа аавдаа, дөнгөж төрсөн хүүдээ сайхан бэлэг барьж чадлаа. Хайрт ханьдаа болон намайг төрүүлж өсгөсөн ээждээ, анхны багшдаа баярлалаа. Олимпын хэдэн удаагийн байх нь хамаагүй гэсэн бодолтой би энд ирсэн.
Надад тусалж дэмжсэн миний анхны багш, шигшээ багийн хамт олон, холбооны удирдлагууд, шигшээ багийн ах дүү нартаа баярлалаа. Би чадлаа. Чадсандаа баяртай байна гэсэн юм”.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)