“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд манай Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдаж, өчих мэхээр Монголын 28 дахь олимпын медальтан боллоо. Монголын шигшээ баг энэ олимпын наадмын хоёр дахь хүрэл медалиа гардахаар болж байна.
Тэд өмнө нь хоёр удаа барилдаж 2019 онд Абу Дабигийн Их дуулгад Маргелидон манай бөхийг ялсан. Сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Тбилисийн Их дуулгын финалд манай Ц.Цогтбаатар ялж түрүүлж байв.
Б.Жаргал