“Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд манай Ц.Цогтбаатар дэвжээний эзэн орны бөх Шохей Онотой барилдаж, харамсалтай ялагдсан. Тэгвэл тун удахгүй манай бөх удахгүй хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдах юм.
Тэд өмнө нь хоёр удаа барилдаж 2019 онд Абу Дабигийн Их дуулгад Маргелидон манай бөхийг ялсан. Сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Тбилисийн Их дуулгын финалд манай Цогтоо ялж аваргалсан билээ. Энэ удаа хэн нь олимпийн медальтай үлдэх вэ гэдгийг шийдэх чухал барилдааныг Токиогийн татамид хийх гэж байна.