1996 он. Өдгөөгөөс яг 25 жилийн өмнөх энэ өдөр гавьяат тамирчин Доржпаламын Нармандах Атлантагийн олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл Нарка гавьяатын олимпын хүрэл медаль хүртсэн энэ өдөр Ц.Цогтбаатар Канадын бөх Канадын Артур Маргелидонтой медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Ц.Цогтбаатар учраагаа ялбал Нарка гавьяатад бэлэг барьж, Монголын баг тамирчдын олимпын наадмын 28 дахь медальтан болох юм.