Ц.Цогтбаатар Шохей Оно аваргад ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдана “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд манай Ц.Цогтбаатар хагас шигшээд шалгарч, дөнгөж сая Японы алдарт бөх Шохей Онотой мөнгөн медалийн төлөө барилдаж, вазари үнэлгээгээр ялагдлаа.
Хоёр бөх цаг дуустал үнэлгээ аваагүй бөгөөд нэмэлт цагт Оно аварга вазаригаар ялсанаар финалд шалгарсан юм. Харин манай бөх удахгүй хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдахаар боллоо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)