Зуны олимпын наадамд 13 настай охин алтан медаль хүртэж, олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Өнөөдөр болж өндөрлөсөн скэйтбоардын төрөлд олимп зохион байгуулагч орны 13 настай охин Момижи Нишияа түрүүлжээ.
Дэд байрт мөн 13 настай Бразилын Райсса Леал орсон бол хүрэл медаль хүртсэн тамирчин нь 13 настай охин байжээ. Скэйтбоардын спорт нь ХХ зууны дунд үеэс Калифорниа мужид үүссэн гэж үздэг.