Зуны олимпын наадмын спортын дөрвөн төрөлд Монголын таван шүүгч ажиллаж байна. Манайхаас өмнө нь таван шүүгч олимп дэнсэлж байгаагүй юм. Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Т.Энхцэцэг, хүндийн өргөлтийг Л.Одгэрэл, байт харвааг төрөлд Э.Саруул, боксыг Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар дэнсэлж байна.
Онцолж хэлбэл, манай хоёр шүүгч олимпын наадмын алтан медалийн хариуцлагатай мөчийг шүүсэн нь түүхэн үйл явдал болно. Хоёр хоногийн Л.Одгэрэл хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 49 кг-ын жингийн финалыг шүүсэн бөгөөд энэ үеэр олимп, дэлхийн шинэ дээд амжилт төрөн гарчээ.
Мөн Т.Энхцэцэг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн алтан медалийн төлөөх барилдааныг шүүсэн бөгөөд энэ жинд Японы шинэ олимпын аварга Абэ Үта түрүүлж, ДАШТ-ий хошой хүрэл медальт А.Бушард мөнгөн медаль зүүсэн юм.
Б.Жаргал