"PUBG Mobile World Invitanional" дэлхийн зэрэглэлийн тэмцээний зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж, Монголын “Zeus Esports” баг дөрөвдүгээр байрт орлоо. Тэд финалын шатанд шалгарахдаа хандивлагчдаас цугласан 155.000 ам.доллар буюу 434 сая төгрөгийг тэмцээний дүрмийн дагуу Олон улсын эрүүл мэндийн байгууллага болох UNICEF-д хандивлах эрхтэй болжээ.
Тэмцээний нэгдүгээр байрт Тайландын "Valdus The Mulder" баг орсоноор хандивын 442.500 ам.долларыг "International Mmedical Corps" байгуулагад хандивласан бол хоёрдугаар байрт ОХУ-ын "Natus Vincere", гуравдугаар байранд Вьетнамын "D'Xavier" баг орж мөн хандивын мөнгөө олон улсын байгууллагад хандивлалаа.
Б.Жаргал