Токиогийн олимпын наадмын гурав дахь өдөр манай хоёр жүдоч татамид гарлаа. Тэмцээний 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хоёрдугаар тойрогт Гвинейн татмирчин Самба Мамадоуг цэвэр ялсанаар шөвгийн 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа нь Монакогийн Седрик Бесси юм.
Харин “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Д.Сумъяа эхний даваанд унаснаар тэмцээнээ өндөрлүүлж байна. Д.Сумъяагийн хувьд өнгөрсөн сард олон улсын тэмцээн уралдаанд оролцох үеэрээ ковид тусч эмчлүүлж байсан юм.
Сэтгэгдэл (2)