Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Токиогийн Олимпын медаль хүртсэн тамирчдыг гэрэл зургаа авхуулахаар шагналын тавцан дээр зай барин зогсож байхдаа амны хаалтаа 30 хүртэлх секундын хугацаагаар тайлахыг зөвшөөрчээ.
“Токио-2020” наадмын оролцогчдод зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлагад тамирчид шагнал гардуулах ёслолын үеэр амны хаалт зүүх ёстой хэмээн тусгасан байсан юм.
Ийнхүү ОУОХ-ноос гаргасан шинэ шийдвэрийн дагуу ням гарагт Олимпын медаль хүртсэн тамирчид ёслолын үйл ажиллагааны үеэр амны хаалтаа түр тайлан зургаа авхуулсан байна.