“Токио-2020” зуны олимпын наадам хөшгөө нээгээд гурав дахь өдрөө үргэлжилж, таван тивийн шилдгүүдийн өрсөлдөөн ширүүн өрнөж байгаа билээ. Монголын шигшээ баг энэ удаагийн наадамд 43 тамирчинаа илгээсэн бөгөөд нэг хүрэл медальтайгаар 206 орноос 25 дугаар байрт жагсаж байна.
Энэ жагсаалтыг урд хөршийн баг тамирчид итгэл төгс хошуучилж явна. Манай шигшээ баг бүрэлдэхүүнээс байт харвааны төрөлд хоёр, буудлагаас дөрөв, 3х3 сагсан бөмбөгт дөрөв, бокст нэг гээд нийт 11 тамирчин тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бол долоон тамирчин (М.Уранцэцэг, Д.Амартүвшин, Ё.Басхүү, Л.Сосорбарам, Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ, Б.Чинзориг) тэмцээнээ дуусгалаа. Өнөөдөр манай зургаан тамирчин олимпын наадамд тоосоо өргөх бөгөөд сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг 1045 цагт Руминтай, 17:30 цагт Францтай тоглоно.
Харин 10:00 цагт жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 57 кг-д өмнөх олимпын наадмын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа нар барилдах хуваарьтай.
Nippon Budokan ордны татами дээр манай хоёр жүдоч хүчээ үзнэ. Өнөөдрийн барилдаан мөн л 11 цагаас эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Доржсүрэнгийн Сумьяа хоёрдугаар татамид 16 дахь барилдаанд 11 цаг 48 минутад Словений К. Кайжер эхний барилдаанаа хийх бол эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд өрсөлдөх Цэндбаатарын Цогтбаатар эхний барилдаанаа 12:00 цагт Гвинейн Мамаду Самба Бахтай долоо дахь барилдаанд зодоглох юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)