"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн 66 кг-ын жинд хүч үзсэн Ё.Басхүү Италийн алдарт бөх Мануэль Ломбадотой барилдаж, хөлд гар хүрсэн хэмээн ялагдлаа. Энэ түүний анхны олимп. Тэр сарын өмнө ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү дагах барилдаанд ялагдсан Ё.Басхүү олимпын долдугаар байрт орлоо.