“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хоёрдугаар тойрогт Чилийн бөх Варгас Лейг гарт өчиж ялсан бол хэсгийн аваргын төлөөх барилдаанд Израилийн Шира Ришонитой барилдаж, өчих мэхээр цэвэр ялсанаар Д.Красникитэй мөнгөн медалийн төлөө барилдан аваргын төлөө хүч үзэх юм.
Б.Жаргал