“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан эхэллээ. “Nippon Budokan” ордонд болж буй тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт Голландын Торнике Цикадоеатай барилдаж, ялагдлаа. Удахгүй гавьяат тамирчин М.Уранцэцэг барилдах юм.
2019 оны Парисын Их Дуулгад таарч барилдахад манай бөх давж байсан юм. Үнэлгээ хэн хэн нь авалгүй тэнцэж , шийдвэрлэх “golden score” дээр хоёр хоёр торгуультай байхад вазари үнэлгээ алдан ялагдлаа.
Б.Жаргал