Токиогийн зуны XXXII олимпын нээлтэд оролцож буй Монгол Улсын тамирчдын хувцас өнгөлөг харагдаж байсан ч энгэр дэх эрээн хээ юуг илэрхийлэхийг хүсээ вэ хэмээн сонирхох хүн олон байна. Тэгвэл тамирчдын хувцсыг урласан “Michel & Amazonka”-гийнхан ийн тайлбарлалаа.
Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болсон давхиж буй морийг цан хөмрөг татуулсан байдалтайгаар дүрслэн монгол үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээсэн. Үүлэн хээ нь утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн хүн бүр зол жаргалтай аж төрөхийг зол жаргалын хээ гэж бэлэгддэг. Хээг хөх өнгийн дэвсгэр дээр алтан өнгийн утсаар хатгаж хийсэн болно” хэмээн тайлбарлажээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)