“Токио-2020” олимпын наадам өчигдөр эхэлж, ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ Тунисийн тамирчин Гарси Фадваг 4:1-ээр буулган авч, Монголын үндэсний шигшээ багийн анхны ялалтыг авлаа.
Ширээний теннисний төрөл нь “Сөүл-1988” наадмаас эхлэн есөн удаа олимпийн албан ёсны хөтөлбөрт багтсан бөгөөд монголчууд энэ удаагийн олимпод анх удаа эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож байна. Манай Б.Болор-Эрдэнэ дараагийн тоглолтод Чилийн Вега Паулинатай тоглох юм.
Сэтгэгдэл (1)