Хүн төрөлхтний их цэнгэлийн манлай зуны XXII олимпийн наадам Япон улсын нийслэл Токио хотод ёслол төгөлдөр эхэллээ. Яг энэ мөчид олимпийн наадмын нэгэн сүрт арга хэмжээ болох үндэсний шигшээ багуудын жагсаал болж байна. Дөнгөж сая Монгол Улсын шигшээ баг цэнгэлдэх хүрээлэнд 192 дахь орон болж орж ирлээ.
Манай баг энэ олимпод 43 тамирчинаа илгээсэн юм. Тэдний нээлтийн ёслолын хувцасыг үндэсний үйлдвэрлэгч “ Mishel&Amazonka” компани урласан бөгөөд "Хийморь" нэртэй загвар билээ. Энэ жагсаалыг олимпийн өлгий гэгдэх Грекийн баг бүрэлдэхүүн эхлүүлсэн бол олимп зохион байгуулагч Япон төгсгөх юм. Харин манай хойд хөршийн баг тамирчид допингийн асуудлаас болж, энэ удаад ОУОХ-ны туган дор жагсав.