“Токио-2020” олимпийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эх орноо төлөөлөн шигшээ багийн гарааны үндсэн бүрэлдэхүүнээс Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг хассан билээ. Тэгвэл шигшээ багийн тоглогч Д.Ганзул сэтгэгдлээ илэрхийллээ.
-Анх удаа олимпийн наадамд эх орноо төлөөлөн ороцож байгаа багийхандаа томоос том амжилтыг хүсье.
Тамирчин хүн болгон бэртэл гэмтлээс хол байхыг хичээдэг. Миний хувьд олимпийн бэлтгэлийн явцад хэд хэдэн бэртэл авч, цаг тухай бүрт нь эмчлүүлж ирсэн. Эмчилгээтэй үедээ, бэлтгэлдээ оролцох боломжгүй үедээ очиж багийнхантайгаа байнга хамт байдаг байсан.
Багийнханыхаа нэгэн адил би энэ олимпийн наадамд амжилттай оролцохоор бүх зүйлээ зориулан, бие сэтгэлээ 100% дайчлан, зарим зүйлсээ золиослон бэлтгэлээ хийж ирсэн.
Бэртэл гэмтэлтэй, үнэхээр ур чадвар байхгүй байсан бол эртхэн дүү нартаа зайгаа тавиад өгөх байсан юм. Олон жил энэ спортоор хичээллэж ирснийх олимпийн наадамд оролцохыг чин сэтгэлээсээ хүсч, өнөөдрийг хүртэл хичээж ирсэн. Миний бие Олимпийн талбайд тоглоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэл зүрхээрээ бэлэн байсан.
Эмэгтэй сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны клубыг үүсгэн байгуулж, бүх цаг үед итгэлтэйгээр дэмжиж, өнөөдрийн олимпийн наадамд Монгол Улс оролцох боломжыг нээж өгсөн бүх ивээн тэтгэгчиддээ талархалаа илэрхийлье.
Мөн багийнхандаа өндөрөөс өндөр амжилт хүсье. Дүү нар минь зориг зүрхтэй, дайчин тоглоорой.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)