2018 онд анхны олон улсын тэмцээн болох Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд түрүүлж байсан Монголын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцохоор бэлтгэлээ сургуулилтаа хангаж байна.
Тэд Азийн АШТ-ий урьдчилсан шатны "E" хэсэгт БНСУ, Узбекистан гэсэн тивийнхээ шилдэг багуудтай учраа таарчээ. Урьдчилсан шатны тоглолтууд Узбекистан улсад болох бөгөөд тэмцээний хуваарь хараахан гараагүй байгаа юм.
Сэтгэгдэл (1)