Иран улсад пауэрлифтингийн багийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн энэ сарын 27-30-нд болно. Энэ тэмцээнд манай улсаас 83 кг-ын жинд Б.Дүвжид, 93 кг-д С.Минжбаатар, +120 кг-д З.Ирээдүй нар оролцохоор өнөөдөр хөлгийн жолоо заллаа. Баг тамирчдыг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дашийн Баттулга ахалж байна.