“Токио-2020” олимпийн наадмын байт харвааны чансаа олгох харваа болж байна. Өнөө өглөө Монголын тамирчин Б.Урантунгалаг 58 дугаар байрт жагссан бол Б.Отгонболд 646 оноогоор 64 тамирчинаас 54 дүгээр байрт бичигдэв.
Тэрбээр маргааш 12:00 цагт (Боловсрол, TV9, STAR телевиз шууд дамжуулна) холимог хосын төрөлд Б.Урантунгалагийн хамт цэц сорино.
Ингэснээр манай тамирчин 1/32 хасагдах шатанд 11-р байраар шалгарсан БНХАУ-ын Ли Жиан Лунтай оноолт таарлаа.
Б.Жаргал