Энэ сарын 24-ний өдөр -60кг жинд ОУХМ Л.Өнөболд болон МУГТ Д.Амартүвшин нарын дунд халз барилдаан зохион байгуулж хэн ялсан нь олимпод явахаар болсон билээ. Тус өдрийн маргааш нь буюу 6-р сарын 25-нд Монголын жүдо бөхийн холбоо албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан Токиогийн олимпод оролцох баг бүрэлдэхүүнээ зарласан. Тэгвэл баг тамирчдаа зарлахдаа ашигласан зурагт хуудсыг нь харахад мэргэжлийн бус загвар хийцээс гадна тамирчдын нэрсийг буруу бичсэн маш их алдааг олж харж болно.
Алдаа гаргаж болох ч тус алдаагаа тэр даруйд нь засаж залруулалгүй өнөөдрийг хүртэл алдаатай хэвээр нь байлгасаар байгаа нь үнэхээр мэргэжлийн бус үйлдэл юм. Ялангуяа жүдо бөхөөр дэлхийд дээгүүр өрсөлддөг дэлхийд танигдсан тамирчидтай манай улсын олимпын багийг гадаадын жүдо бөх сонирхогчид хүлээж байсан нь дамжиггүй. Гэтэл тэднийг алдаатай бичигдсэн тамирчдын нэрс хүлээж байна.
Тус холбооны нэрсэн дээр гаргасан алдааг тайлбарлан бичвэл “Lkhagvasuren Sosorbaram” гэж бичигдэх ёстой нэрийг “Lhagvasuren Sosorbaram” гэж K үсгийг гээсэн байна. “Dorjsuren Sumiya” гэх ёстой байтал “Dorjuren Sumiya” хэмээн S үсгийг хаана ч юм орхисон бололтой. “Lkhagvasuren Otgonbaatar” гэж олон улсын дэвжээнд дуудагддаг нэрний мөн л K үсгийг гээж бичжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)