Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Болдсайханы Хонгорзул бүх өрсөлдөгчөө цэвэр ялж шигшээд шалгарснаар “Токио-2020” олимпийн наадмын эрх авчирлаа.
Тэрбээр хэсгийн барилдаанд Узбекистаны Шохида Ахмедова, Кыргызстаны Назира Марсбек Кызы, хагас шигшээд БНСУ-ын Ум Жи Ун нарыг ялав.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)