Өнгөрсөн хоногт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Тэнгис” кино театрын хажууд баригдаж байсан барилгаас төмөр унасны улмаас 25 настай залуу амиа алдсан. Мөн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд 56 настай Ч долдугаар байрны дээврээс унаж нас баржээ. Түүнчлэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Дашчойнхорлон хийдийн дотуур байрны баригдаж байгаа барилгад 44 настай М гурван давхарт өрлөг хийхээр өгсөж байтал тросс нь тасарснаас доош унаж зүүн хөлийн шилбэ нь хугарсан байна.
Б.Золбоо