Тайландын Чинмай хотод энэ сарын 20-нд болсон 12 цагийн гүйлтийн олон улсын тэмцээнд манай улсаас холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал 125 км гүйж түрүүлж амжилтаа бататгажээ.
Тэрбээр өмнө нь 2019 оны зургадугаар сард Хятадад болсон зургаан өдөр, зургөөн шөнийн гүйлтийн тэмцээнд оролцож 834 км гүйж түрүүлсэн билээ. Түүний зорилго бол дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох. Дараагийн тэмцээн нь аравдугаар сарын 1-нд БНХАУ-д зохиогдох аж.
А.Сүх
Сэтгэгдэл (2)