МоАХ-оос “Хэлмэгдсэн монгол бичиг минe” акц зохион байгууллаа.
Акц зохион байгуулагчдын зүгээс өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн монгол бичгээ үеийн үед түгээн дэлгэрүүлж, уламжлах ёстой гэж энэ уриалгыг гаргажээ.
“Босоо хөм монгол” ТББ-ын тэргүүн Д.Чойбүрэн “Монгол бичгээ хэрэглэхээ больсон шалтгаан нь 1944 оны тогтоолтой холбоотой. Яг тэр цаг үетэй холбогдон босоо монгол бичиг маань алга болсон. Бидний гол алдаа нь монгол бичгээ төрийн хэл бичигт оруулчихаад ЮНЕСКО-д бүртгүүлээгүй.
Бүртгүүлсэн гэж хэлж байгаа боловч яг үнэндээ уран сайханы хэлбэрт оруулсан бичлэгийг бүртгүүлсэн байна лээ. Тиймээс “Босоо хөх монгол” ТББ-аас үндэсний бичиг соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх талаар Үндсэний аюулгүй байдлын зөвлөлд бичиг хүргүүлээд байна” гэлээ.
Б.Жаргал