Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын азарга насны морьдын уралдаан 07.00 цагт эхэлж, гарааны зурвасаас хөдөлсөн билээ.
Мөн Дорнод аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 57 хүлэг шандасаа шалгасгаас Булган аймгийн харьяат Алдарт уяач Д.Батсуурийн хонгор халзан түрүүллээ. Мөн Хэрлэн сумын харьяат С.Ганбатын бор, тус сумын харьяат Н.Батпүрэвийн бор халзан, Халхгол сумын харьяат Алдарт уяач Б.Энхдолгионы хээр, Баянтүмэн сумын харьяат сумын Алдарт уяач М.Тогмидын хүрэн тус тус хурдаллаа.
Харин Өмнөговь аймаг үүсч хөгжсөний яруу алдарт 89 жилийн баяр наадмын азарганы уралдаанд тус аймгийн 29 ажнай хүлэг уралдснаас Ханбогд сум О.Хоролсүрэнгийн Хээр түрүүллээ.