Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд зургадугаар сарын 27-нд цахимаар хуралдлаа. Хурлаар цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурлыг наймдугаар сарын 14-нд хийхээр болов. Энэ хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох бөгөөд “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын “элч”-ийг томилох юм байна.
Ээлжит бус хурлыг Монголчууд олимпийн анхны алтан медалиа гардан авсан өдрөөр хийх болсон нь сонирхолтой. МҮОХ-ны ерөнхийлөгч болох хүнээр олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр хүчтэй яригдаж байгаа бол нөгөө талаас Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Баттүшигийг гэж спортын хүрээнийхэн нэрлэж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)