М-Си-Эс Проперти ХХК-ийн хэрэгжүүлсэн “Оюу толгойн гүний уурхайн байгууламж” төсөл Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны “Civil Engineering Project Award” номинацид шилдгээр шалгарлаа.
Тус компанийн Төслийн баг Оюу толгой болон Жакобс компанийн мэргэжилтнүүдтэй хамтран Шафт 1-ийн хацарт бутлуурын барилга байгууламж, галын болон хэрэглээний усан хангамжийн систем, уурхайн ус зайлуулах систем, түлш дамжуулах систем, тэсрэх бодисын агуулах, засварын цех, Шафт 2-ийн бутлуурын үйлдвэрийн хүдэр хадгалах савны суурийн металл хийц зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Төслийн хүрээнд нийт 929 гэрээг дотоодын ханган нийлүүлэгч компаниудтай хийж, 14,992 м.куб бетон цутгалт, 57,222 метр цахилгааны кабель, 50,132 метр холбоо дохиоллын кабель, 23,287 метр инженерийн шугам хоолой, 751,8 тн метал хийц угсралтын ажлуудыг хийсэн байна. Шагналыг Японы Токио хотод болсон Азийн барилгын инженерүүдийн ээлжит их хурлын (CECAR) үеэр гардууллаа.