Дэлхийн дахинд коронавирусний цар тахал эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан БСШУСЯ-аас спортын клубуудын үйл ажиллагааг хориглосон. Тэгвэл “Техник спортын төв” ТӨҮГ Нийслэлийн засаг даргын А/590 захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд УОК-оос гаргасан шаардлагын дагуу буудлага, биатлоны Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарчээ.
Ингэхдээ тамирчид зохих цагийн хуваарийн дагуу давхардалгүй, тамирчид хооронд хоёр метрийн зайтай байхаас гадна Тесник спортын төвөөс хоёр цаг тутамд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, бэлтгэл эхэнд болон төгсгөлд биеийн халууныг байнга хэмжиж байгаа юм байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)