Энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Вива сити” хорооллын дөрөвдүгээр давхраас тус байранд амьдардаг эмэгтэй хүн унаж, амиа алджээ. Цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр талийгаач эмэгтэйг СЭМҮТ-ийн хяналтанд байдаг нь тогтоогдсон байна. Мөн түүний үхэлд гаднын нөлөө байхгүй гэсэн аж.
Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.