УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд багтаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэх үүрэгтэй.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээс нийт 698 орчим хүн ХОМ бүртгүүлж эрхээ үүссэн байна. Тэдгээрээс 647 нь хугацаандаа талгаажуулсан бол 51 нэр дэвшигч хугацаандаа багтаж мэдүүлэхгүй учир нэр дэвших эрхээ хасуулсан аж.
Тэгвэл ХОМ нь баталгаажсан 647 нэр дэвшигчийн мэдээллийг өнөөдөр СЕХ-нд хүргүүллээ.