Хил хамгаалах байгууллагын хилчдийн хувцасны шинэчлэлийн хүрээнд 38 нэр төрлийн дүрэмт болон тусгай зориулалтын хувцасны загвар гаргаж батлуулжээ. Үүнд ноосон малгай, нарнаас хамгаалах бүрх малгай, эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчийн өвөл, зуны гутал, зуны хагас түрийтэй гутал, хилийн манааны урт түрийтэй гутал, хээрийн богино ханцуйтай цамц зэрэг хэрэглэл багтсан байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын дүрэмт хувцасны загвар, хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч, эдэлгээний хугацааг Засгийн газар, хангалтын зааврыг улсын Хил хамгаалах байгууллагын дарга баталдаг зохицуулалттай юм.
Эх сурвалж: Хил хамгаалахын ерөнхий газар
Сэтгэгдэл (3)