Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү ангилсан хог хаягдлыг тээвэрлэх авто машиныг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид өнөөдөр хүлээлгэн өглөө.
Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгах хогийн савыг ашиглаж, хэвшсэн байна. Гэвч тэдгээр ангилсан хогийг тээвэрлэдэг автомашин байхгүй учир ачихдаа нийлүүлчихдэг байсан юм. Тэгвэл одоо ангилсан хогийг ачдаг машинтай болсноор дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудаа үйлдвэрүүдэд нь хүргэх боломжтой болж байна.
Хог хаягдлаа баялаг болгож хэвших, хоггүй болох зорилготой ажлуудыг төлөөлөгч Ц.Баатархүү санаачлан, өмнө нь хуванцар сав, лааз, цаасан хайрцгийг хийж, цахим мөнгө авч болдог RVM цэгийг нэвтрүүлсэн. Энэ удаа дахин боловсруулах хогны тээврийн тогтолцоог Улаанбаатар хотод нэвтрүүлж байна.