Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, түрээслэгчидтэй уулзлаа. Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн “галын урьдчилан сэргийлэх чиглэлээр мөрдөгддөг дүрэм байхгүй тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн утга бүхий дүгнэлт гарчээ. Тиймээс нийслэлийн зүгээс эхний ээлжинд түрээслэгчдийн үйл ажиллагааг зогсооно гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Үнэнбат “Өнөөдөр жуулсны гудамжинд байрлах “Урт цагаан” 1958 оноос хойш засвар үйлчилгээ хийлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Уг объект нийслэлийн өмчид байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2009, 2011, 2014 оны удаа дараагийн шаардлагаар үйл ажиллагааг нь зогсоох асуудал тулгарч байна. Мөн галын эрсдэл, нөхцөл байдал өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг даах чадваргүй объектоос нийслэл орлого олохоо зогсоох шийдвэрийг хүргүүлэхээр танилцаж байна. Эрсдэлтэй объектийн нэгээр жил бүр тодорхойлогддог. Онцгой байдлын газраас ажлынхаа байрыг стандартад нийцүүл гэдэг шаардлагыг байнга өгдөг. Улмаар үйл ажиллагааг нь зогсооно гэхээр шаардлага хүргүүлж, өмч хувьчлалын маргаан бий болгодог. Нийслэлээс тус байранд жилд 450 орчим сая төгрөгийн зардал гаргаж, үйл ажиллагаа явуулдаг. Буцаад 500 орчим сая төгрөгийн орлого ордог. Үндсэндээ 0 орлогтой. Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагаас 30 түрээслэгчидтэй гэрээ байгуулдаг. ИТХ-аас тогтоосон үнээр үнийг тогтоосон. Мөн 30 түрээслэгчид дамалж одоогоор 200 хүн түрээсэлж байна. Энэ байшин тордлого авахаа байсан. Эхний ээлжинд үйл ажиллагааг нь зогсооно. Цаашид өмч хувьчлах, нураах эсэх асуудал нь НИТХ-ын бүрэн эрхийн асуудал юм” гэв.
Иргэн Д.Лхагважав “Миний хувьд “Урт цагаан”-д оёдлын үйл ажиллагаа эрхлээд 20 жил болж байна. Хэн нэгнээс гуйлгүйгээр гарынхаа ур чадвараар амьдралаа залгуулдаг. Энд гуталчин, оёдолчин, үсчин, дарханы үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Хөдөө орон нутаг, хотын зах, төвөөс зөвхөн энэ газрыг л зорьж ирдэг. Хүн сайнтай, муутай. Гэтэл энд болж бүтэхгүй хүмүүс байдаг талаар нийгэмд ойлгуулаад байна. 40 мянгатын барилга гэхэд дор хаяж 60, 70 жил болсон ч байгаад л байна. Бид анх 75 мянган төгрөгөөр түрээсэлж байсан бол доод тал нь 150-400 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Хүн орж ирэнгүүт аль болох болохгүйгээр яриад байгаагаас биш бидний эрх ашгийг бодохгүй байна. Нурж эхлэх юм байхгүй. Хэрэв бид нарт боломжийг нь өгөөд завсар үйлчилгээгээ хий гэвэл бид хийж л таараа. Гэтэл түрээслэгчдэд мэдэгдээгүй байж, нураана гэх юм. Зах зуээл байгаа учраас бид хүнээс түрээс гуйгаагүй. Цагаан сар болох болохгүй гээд зөрчилтэй. Ямартай ч олон захиалга авчихсан. Нуруу өндийх завгүй ажиллаж байна. Ажлын байргүй болмооргүй байна” гэсэн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (17)