Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод коронавирусийн хоёр тохиолдол батлагдсан. Иймд тус боомттой ойролцоох Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс суманд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ийнхүү коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад байгаа аж. Энэ хүрээнд үйлчилгээний байгууллагуудад амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг анхааруулжээ.