-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад хүүхдийн суурь өвчний талаар болон Фамили Клиник эмнэлэг дээр хийгддэг хүүхдийн суурь өвчний багц эмчилгээнүүдийн талаар эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх гэсэн юм.
-Сайн, сайн байна уу? Хамгийн их хэрэгцээтэй мэдээлэл асууж байна. Аливаа өвчин үүсэх өөр, өөрийн шалтгаантай. Мөн түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь ч янз бүр. Гэхдээ өвчний шалтгаанаас үүдэлтэй өвчлөлийн бүтцэд өөрчлөлт ороод байна. Үүнд хүмүүсийн амьжиргааны түвшин, байгаль орч¬ны өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл ахуй зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна.
Хүүхдүүдийн дунд ихэвчлэн цаг агаар, хоол ундны хэрэглээ зэргээс үүдэлтэй цочмог өвчин эзэлж байсан бол сүүлийн жилүүдэд суурь өвчтэй хүүхдүүд улам бүр олширч, улмаар өвчин архагшиж өвчлөл нэмэгдэж байгаа нь олон төрлийн судалгаанаас харагдаж байна. Жишээ нь манай эмнэлэгт үйлчлүүлж буй хүүхдүүдийн дунд Д аминдэм, эрдэсийн дутагдал, цус багадалт маш элбэг тохиолддог.
-Суурь өвчин гэж ямар өвчнийг хэлэх вэ?
-Бие махбодийн өвчлөмтгий байх суурь нь болохоос гадна өвдсөн үед бусад өвчин эмгэгтэй хавсарч хүндрэн, үхэлд ч хүргэж болох өвчнүүдийг суурь өвчин гэж тодорхойлдог. Суурь өвчин нь дангаараа хүүхдийг үхэлд хүргэхгүй боловч хүүхдийн дархлааг доройтуулж, халдварт өртөмтгий болгосноос хүүхэд нян, вирүсийн ба бусад халдвараар ужиг, хүнд өвлөхийг нөхцөлдүүлж, уг өвчнүүд нь хүүхдийг нас баруулах шалтгаан болоход хүртэл нөлөөлдөг Дараах 3 төрлийн суурь өвчин байдаг.
☑️Цус багадалт
☑️Рахит ба Д аминдэмийн дутагдал
☑️Тураал ба жин бага байх.
☑️Сүүлийн үед мөн харшлын өвчнийг суурь өвчинд хамааруулдаг болсон.
Эдгээр суурь өвчнүүд амьсгалын зам, хоол боловсруулах зам, мэдрэлийн эмгэгүүдийн явцыг ужигруулахаас гадна, өөр хоорондоо хавсарч байдаг. Нэгэнт сэргийлэх боломжтой суурь өвчнүүдээс бид эмчийн тусламжтай сэргийлэх нь, та бидний хүүхдийнхээ төлөө хийж болох хамгийн энгийн бөгөөд эхний чухал алхам юм.
Таны хэлсэн эдгээр суурь өвчнүүдийн шалтгаан нь юу байдаг вэ?
- Суурь өвчнүүдийн шалтгаан нь ямар суурь өвчин бэ гэдгээс хамаарч өөр өөр байдаг. Жишээ нь рахит ба Д аминдэмийн дутагдал үүсэх шалтгаан:
☑️ Газарзүйн байршлын онцлогтой холбоотой сэрүүний улирал удаан үргэлжилдэг. Мөн Одоогийн Улаанбаатарын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээсээ 3 дахин ихэссэнтэй холбоотой нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр Д амин дэм нийлэгжих боломжгүй.
☑️ Д витамин нь хоол хүнс дотроо далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд их байдаг. Гэтэл Монголчууд бид малын гаралтай хоол хүнс голдуу хэрэглэдэг. Иймд Д витамин нөхөж авах 2 зам нь байхгүй учир өнөөдөр бид бүхэн витамин Д-ийн дутагдалтай байгаа.
Тураал ба жин бага байх шалтгаан:
☑️ Эхийн сүү бага байх
☑️ Дутуу төрөх
☑️ Хүүхдийг хөхнөөс нь гэнэт гаргах ба эрт гаргах
☑️ Нэмэгдэл хоолонд хожуу оруулах
☑️ Хоолны төрөл хангалтгүй, нэг төрлийн хоолыг дагнан удаан хэрэглэх
☑️ Хоолны хэмжээ багадах, илчлэг муу байх
☑️ Суулгалт өвчин
☑️ Эхийн жирэмсэн байх үеийн эрүүл мэнд
☑️ Цайр болон бусад эрдсүүд хоол хүнсээрээ хангалттай авч чадахгүй байх
☑️ Бодисын солилцооны төрөлхийн эмгэгүүд
Цус багадалт үүсэх шалтгаан:
☑️ Төмрийн нөөц багатай төрөх
☑️ Дутуу төрөх, ялангуяа жин маш бага байх
☑️ Эх нь жирэмсэн үедээ цус багадалттай байсан юмуу ойрхон төрөх
☑️ Хоол хүнсээр авах төмөр дутагдах
☑️ Нэмэгдэл хоолонд хожуу оруулах
☑️ Цочмог болон архаг халдварт өвчнүүд
☑️ Буруу хооллолт
☑️ Цагаан хоолтон буюу мах бага хэрэглэх
-Суурь өвчтэй хүүхдэд ямар шинж тэмдгүүд илрэх үү?
- Ямар суурь өвчнөөсөө хамаараад илрэх шинж тэмдгийн хувьд нийтлэг болон өвөрмөц шинж тэмдэг зовиурууд илэрдэг байгаа. Суурь өвчнүүдийн үед илэрдэг нийтлэг шинж тэмдгүүдээс дурдвал Амьсгалын замын өвчнөөр өвчлөмтгий байх, Өвчин эдгэрэх нь удаан, Дархлаа сул, Биеийн болон оюун ухааны өсөлт хөгжил хоцрогдолтой, Жингийн нэмэгдэл удаашралттай байх зэрэг болно.
Суурь өвчний үед илрэх өвөрмөц шинж тэмдэг:
Рахит ба Д аминдэмийн дутагдлын үед илрэх шинж тэмдэг:
☑️ Хүүхдийн ааш зан өөрчлөгдөх
☑️ Цочиромтгой, тайван бус болох
☑️ Нойрондоо муудах
☑️ Унтах, хөхөө хөхөж байхдаа их хөлрөх, ялангуяа дагзны хэсгээр хөлөрч, тэр хэсгийн арьс хөлсөндөө цочрон загатнасанаас толгойгоо шөргөөсөөр үс нь халцарч ардаа нүүртэй мэт болно. Хөлс нь зунгааралдсан, өвөрмөц эхүүн үнэртэй.
☑️ Толгойн хэлбэр өөрчлөгдөх
☑️ Дээд доод эрүүний харьцаа алдагдан зуулт өөрчлөгдөх
☑️ Шүдлэлт оройтох, дэс дараалал алдагдах
☑️ Цээжний ясанд өөрчлөлт гарна. Үүнд эгэм муруйх, шувуун цээж, нуруу бөгтийх, мурийх, гэдгэр болох
☑️ Дугуй, Х-хэлбэрийн хөл
Тураалын үед илрэх шинж тэмдэг:
☑️ Насандаа байх ёстой жин, өндөр бага байх
☑️ Хөдөлгөөн, сэтгэцийн хөгжил хоцрох
☑️ Суух, зогсох, явах нь хоцорно
☑️ Хэвлийн булчин суларснаас гэдэс цардгар болно
☑️ Өвчлөмтгий болно
☑️ Орчиндоо сонирхолгүй, цочиромтгой
☑️ Баас хатах, суулгах зэргээр баас тогтворгүй болно.
Цус багадалтын үед илрэх шинж тэмдэг:
☑️ Ядрах, цочиромтгой болох
☑️ Орчны сонирхол муу, хөдөлгөөн удааширч, уйламхай болох
☑️ Хоолонд дургүй болох
☑️ Арьс хуурайших
☑️ Уруул хагарах
☑️ Өтгөн хатах
☑️ Хүүхдийн алга, чихний дэлбэн цайх
-Суурь өвчнийг хэрхэн оношилж, эмчлэх бэ? ФК эмнэлгийн хувьд ямар үйлчилгээг үзүүлж байгаа вэ?
- Суурь өвчнийг эмнэлзүй болон лабораторын шинжилгээгээр оношлодог. Манай ФАМИЛИ КЛИНИК эмнэлэг “Хүүхдийн суурь өвчин илрүүлэх” багц шинжилгээнүүдийг орчин үеийн, дэвшилтэт, бүрэн автомат, өндөр нарийвчлал бүхий технологиор хийж байна. Үүнд:
☑️ Цусан дахь витамин Д багц шинжилгээ
☑️ Эрдэс бодисын дутагдлыг тодорхойлох \кальци, магни, төмөр, цайр болон бусад\
☑️ Ил болон далд цус багадал илрүүлэх (ЦДШ, Ферритин)
☑️ Хүүхдийн өсөлт, хөгжил үнэлэх эмчийн үзлэг, зөвлөгөө гэсэн тусламж үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчдэд хүргэн ажиллаж байна.
Түүнээс гадна хүүхдийн наснаас хамаарсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэг, шинжилгээг нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, хяналттай хослуулсан үйлчилгээг үзүүлж байна.
-Дашрамд дурдахад манай эмнэлэг Витамин Д Зөвлөл НҮТББ-тай хамтран “Уудаг нар бэлэглэе” аяныг 2017 оны 2 сарын 1-ээс хойш зарлан одоогийн байдлаар 6000 гаруй хүүхэд, том хүн болон албан байгууллагуудад Витамин Д-ийн дутагдал, илүүдэл, хордлогын үеийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээг мөн суурь өвчин илрүүлэх багц шинжилгээгээр цус багалалт, эрдсийн дутагдалыг илрүүлж, цогцоор нь эмчилгээ хийж байна.
- Эдгээр шинжилгээг хийлгэхийн ач тус нь юу вэ?
- Шинжилгээ гэдэг маань өвчний оношийг зөв тавьж, зөв эмчлэхэд чухал ач холбогдолтой, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээний үндэс болдог. Шинжилгээ хийлгэхгүйгээр өвчний оношийг бүрэн тавих, өвчлөлийг илрүүлэхэд маш учир дутагдалтай.
Бидний хувьд тухайн шинжилгээний өөрчлөлт, эмнэлзүйгээс хамаарч тохирсон эмчилгээг хийхээс гадна тухайн өвчний талаар эцэг эхчүүдэд мэдээлэл, зөвөлгөөг бүрэн өгч, хүүхдүүдийг эмчийн хяналтад авч, байнгын эргэх холбоотой ажиллаж байгаагаараа онцлог юм.
-Суурь өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
- Хүүхдийг жилд 1 удаа суурь өвчин илрүүлэх багц шинжилгээнд хамруулж байснаараа бусад өвчин эмгэг болон хүндрэлээс өндөр хувиар сэргийлнэ. Суурь өвчний гол онцлог нь бүрэн эмчилж болдог. Хүүхэд суурь өвчингүй байснаар эрүүл байж, өсөлт хөгжил хэвийн явагдахаас гадна бусад өвчлөлөөр өвчлөх эрсдэл багасч, аливаа өвчний хүндрэлээс сэргийлдэг. Жишээ нь: Д аминдэм дутагдалтай хүүхэд амьсгалын замын өвчнөөр 13 дахин илүү өвчлөмтгий байдаг гэсэн судалгаа байдаг.
Мөн амьдралын эрүүл, зөв дадал хэвшил эзэмшүүлэх нь чухал. Хүүхэд эрүүл байх нь олон зүйлээс хамаардаг боловч, эцэг эхийн зөв арчилгаанаас 80% нь хамаардаг гэсэн судалгаа байдаг. Өвчин эмгэгээс өвчилсний дараа бус өвчлөхөөсөө өмнө сэргийлэх нь чухал билээ.
- Эцэг эхчүүдэд хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
"ФАМИЛИ КЛИНИК"-ийн
Хүүхдийн тасаг
Үзлэгийн цаг авах утас: 7611-5555, 7713-5555.