Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаан болов. Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай түрүүлж, арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ. Их шөвөгт харцага Х.Гантулга, начин Б.Амарзаяа нар шалгарлаа. Түрүү бөхийг тав, үзүүр бөхийг гурван сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)