Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ш.Тунгалаг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ц.Сайханзориг нар явах гэж байна.
Тэд энэ сарын 26-наас 2020 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх аж.
Б.Жаргал