Улс тунхагласны 95 жилийн ой барилдаан, Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархалын өдрийн барилдаан ирэх мягмар, лхагва гарагт болох байв.
Бөхийн хорхойтнуудын жилдээ зорин ирж үздэг чанартай хоёр барилдаан нь энэ юм. Гэвч хэдхэн хоногийн өмнө энэхүү хоёр барилдааныг нэгтгэж, энэ сарын 27-нд “Буянт-Ухаа” спортын ордонд хийх тов гарсан байна. Энэ барилдаанд шилдэг 128 бөх барилдана. Улс тунхагласны ойн барилдаан бол 90 оноос хойш тогтмол болдог цөөн хэдэн барилдааны нэг бөгөөд бөх сонирхогчдын хувьд хоног тоолон хүлээн байж үзсээр ирсэн барилдаан юм.
Гэтэл энэ барилдааныг Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаантай нэгтгэх нь бөхийн олон сонирхогчдод таалагдахгүй байгаа бололтой. Уг нь энэ өдрүүдэд улс даяар хоёр өдөр амрах захирамж гарсан юмсан.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)