Зун продакшны ээлжит уран бүтээл нь ардын уран зохиол ч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг Боржигоны бор тал-д зориулагдан хийгджээ.
Тус уран бүтээл нь орчин үеийн залуусын эд сонирхож байгаа электро урсгалаар хийгдсэн ба Боржигоны бор тал шүлгийг бидэнд сэтгэл дотроо төсөөлөх боломж олгож байгаа нь шинэ мэдрэмж, шинэ таашаалыг өгч байна хэмээн сонсогчид ам сайтай байна. Энэхүү уран бүтээлийг хөгжмийн зохиолч ,продюсер, Алтан ураг хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат/ Erkaau зохиож найруулсан ба өөрийн пэйж дээрээ бичсэнээр 2004 оноос ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгтэй Алтан ураг хамтлаг болон хувьдаа их ойр дотно байсан нь энэхүү аялгууг хийх болсон шалтгаан хэмээн бичжээ.
Зун продакшн нь Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө аясыг оруулсан УулУс хамтлаг, дуучин Нарандулам, Твист хамтлаг гэх мэт уран бүтээлчдийг танилцуулсан ба удахгүй цоо шинэ уран бүтээлчдийг бидэнд танилцуулна гэсэн зорилготой ажиллаж байгаа юм байна.
Та бүхэн Боржигоны бор тал шүлэг ая болж хэрхэн дахин амилсныг Зун продакшны Youtube сувгаас орж сонирхоорой.