Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээх гэж байна. Энэ талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх "Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийн гүйцэтгэлийн шатанд замын үндсэн дөрвөн компани, туслах гурван компанийн 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна.
Энэ зам нь ашиглалтанд орсоноор зүүн бүсийн, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой. Энэ автозам нь Монгол улс дахь “нэгдүгээр зэрэглэл”-ийн хоёр дахь зам гэдгээрээ онцлоготой.
Тухайлбал, иргэдийн санал хүсэлтийн дагуу гурван км тутамд U-turn буюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн. Ингэснээр иргэдийн хувьд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болсон. Автозамын хувьд дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг орчин үеийн хот хоорондын замын шаардлагыг бүрэн хангасан. Мөн малд зориулсан тусгай гарц, тунелыг шийдэж өгсөн. Ингэснээр малаас шалтгаалсан зам тээврийн осол буурах боломжтой болно. Эхний ээлжийн замын хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдөр нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (6)