Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу энэ сарын 26-нд болохоор товлогдсон билээ.
Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгч хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авсан байна. Ингэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх сарын 7-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшилжээ.
Хэргийг тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хүргүүлсэн юм.
Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болох байсан ч яллагдагч Ц.Сундуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх хурал ийн хойшилжээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)